Зохиолч

Зохиолч

Мэндчилгээ

Өөрийгөө "зохиолч" гэж нэрлэх эсэхдээ эргэлзэж байна. Мэдээллийн технологийн салбарт олон жил ажилласан надад уран зохиол бичих нь маш сонирхолтой, бас хэцүү ч гайхалтай туршлага болж өнгөрлөө. Анхны бяцхан зохиолоо та бүхэнд хүргэх гэж буйдаа сэтгэл догдлон баярлаж байна. Хэрвээ миний бичсэн ертөнцөд хоромхон зуур ч болов саатаж, нэг ч гэсэн хүн сэтгэлийн дулаан мэдрэмж авч чадвал энэ бүхний утга учир бүрэн дүүрэн биелэх билээ. Гүнээ хүндэтгэсэн, З.Чулуун-Өлзий

"Үзэсгэлэнтэй код гэж байдаг. Миний зохиол ч бас тийм—нарийн бүтэцтэй, ухаалаг, сэтгэл хөдөлгөм байгаасай гэж би хүсдэг."